Холливудын алдарт жүжигчин Шэннен Доэрти таалал төгсөөд хоёр жил өнгөрч буй энэ үед түүний Малибу хотод байрлах орон сууц 7.7 сая ам.долларын үнээр зарагдлаа.
Энэхүү үл хөдлөх хөрөнгийг талийгаач жүжигчин өөрийн амьдралын хамгийн хүнд хэцүү үеүдэд, ялангуяа хорт хавдартай тэмцэж байх хугацаандаа Холливудын хөл хөдөлгөөн ихтэй амьдралаас түр ч болов ангижирч, амар амгаланг олох “хоргодох байр” хэмээн тодорхойлж байжээ.