Дэлхийн поп хөгжмийн од, дуучин Эд Ширан өөрийн "Loop Tour" аялан тоглолтын хүрээнд АНУ-ын Нэшвилл хотын Nissan цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийлээ.
Хөгжмийн салбарын нэр хүндтэй Billboard сэтгүүл уг тоглолтын үеэр болсон хамгийн шилдэг таван мөчийг онцлон мэдээлсэн байна. Тус тоглолт нь олон хит дуугаар дүүрэн, эрч хүчтэй болсныг уг нийтлэлд дурджээ.