“Billboard Women In Music 2026” наадам Холливудын “Palladium” концертын танхимд дөрөвдүгээр сарын 29-ний өдөр болж өнгөрлөө. Тус наадмын үеэр Элла Мэй (Америкийн R&B дуучин) “Оны эмэгтэй” шагналыг HUNTR/X-ийн дуучин ЭЖЕЙ, ОДРИ НУНА, РЕЙ АМИ нарт гардуулан өгсөн байна.
Энэхүү наадам нь эмэгтэй уран бүтээлчдийг алдаршуулах зорилготой бөгөөд энэ жил Келани, Теяна Тейлор, Элла Лэнгли, Талиа зэрэг олон алдартай дуучид хүндлэл үзүүлсэн юм. ЭЖЕЙ, ОДРИ НУНА, РЕЙ АМИ нарын хувьд ирээдүйтэй, залуу уран бүтээлчид гэдэг утгаараа уг шагналыг хүртсэн бололтой.
“Billboard Women In Music” наадам нь жил бүр Billboard сэтгүүлээс зохион байгуулдаг бөгөөд хөгжмийн салбарт онцгой амжилт гаргасан эмэгтэй уран бүтээлчдийг алдаршуулдаг билээ.