«Parks and Recreation» болон «The Good Place» зэрэг бүтээлүүдээрээ танигдсан Майкл Шур болон жүжигчин Эми Полер нарын хамтарсан шинэ инээдмийн цуврал болох «Dig»-ийн албан ёсны трейлэрийг стриминг үйлчилгээний «Peacock» платформ цацлаа.

Энэхүү цувралыг зохиолч Кейт Майерсийн «Excavations» романоос сэдэвлэн бүтээжээ. Цувралын үйл явдалд Грек дэх археологийн малтлага дээр ажиллаж буй хэсэг археологичид болон оюутнуудын адал явдал гарах юм. Тэд нэгэн ховор дурсгалт зүйлийг олж илрүүлснээр тэдний судалгааны ажил гэнэтийн эргэлтэд ордог байна. Төслийн тайлбарт дурдсанаар, багийнхан түүхийг дахин бичихүйц эртний нууцыг илрүүлснээр олон улсын өндөр эрсдэлтэй хуйвалдааны гол цөмд өөрсдөө орооцолдох аж.

Цувралын гол дүрд Эми Полер тоглож байгаа бөгөөд жүжигчдийн бүрэлдэхүүнд Хью Лори («House»), Жералдин Висванатан («Bad Education»), Фина Стразза («Paper Girls»), Антония Томас («The Good Doctor») нар багтжээ. Түүнчлэн трейлэрээс Жейсон Манцукас («Taskmaster»), Бреннан Ли Маллиган («Dimension 20») зэрэг танил жүжигчдийг харах боломжтой юм.

«Dig» цуврал нь 11 дүгээр сарын 23-нд Peacock платформ дээр цацагдаж эхэлнэ.