Netflix стриминг үйлчилгээний “Эмили Парист” (Emily in Paris) цуврал киноны фэнүүддээ харамсалтай мэдээ байна. Америкийн залуухан бүсгүй Эмили Парист ирж, маркетингийн салбарт ажиллаж буй тухай өгүүлэх энэхүү киноны зургаа дахь бүлэг нь эцсийнх байх болжээ.

Энэхүү цуврал кино нь анх 2020 онд дэлгэцнээ гарч, үзэгчдийн дунд маш хурдан тархсан. Гол дүрд жүжигчин Лили Коллинз тоглосон бөгөөд киноны үйл явдал, хувцаслалт, зураг авалтын өнгө үзэмж нь үзэгчдийг байлдан дагуулсан юм. Киноны үйл явдал Францын Парис хотод өрнөдөг тул олон жуулчдын очих дуртай газруудын нэг болгоход нөлөөлсөн гэгддэг.

“Эмили Парист” киноны зургаа дахь бүлгийн зураг авалт одоогоор Грек улсад үргэлжилж байгаа бөгөөд хэзээ Netflix-ээр гарах нь тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч, зургаа дахь бүлэг нь Эмили болон түүний найз нөхдийн хувьд ямар төгсгөл авчрах бол гэдэг нь үзэгчдийн дунд маш их хүлээлт үүсгээд байна.

“Эмили Парист” киноны дараагийн бүлгийг тэсэн ядан хүлээж байгаа үзэгчдэд зориулан Netflix-ээс өөр ямар сонирхолтой кино, цувралуудыг үзэж болох талаарх мэдээллийг удахгүй хүргэх болно.