Олон нийтийн сүлжээнд өөрийн гэсэн өвөрмөц байр суурьтай, хэл ам дагуулдаг нөлөөлөгч Эндрю Тэйт крипто арилжаанд дахин томоохон алдагдал хүлээсэн талаар Cointelegraph мэдээллээ. Тэрээр Биткойны ханшийн өсөлт болон уналт дээр суурилсан (long/short) арилжаа хийх явцдаа 86,000 орчим ам. долларыг алдсан байна.

Түүний ашигладаг Hyperliquid хэтэвчний мэдээллээс харахад, Тэйт ерөнхийдөө крипто арилжаанд нийт 803,800 ам. долларын алдагдалтай байгаа аж. Ялангуяа World Liberty Financial (WLFI) төслийн крипто валюттай холбоотой шингэн хөрөнгийн (liquidation) асуудлууд нь түүний багцад хүндээр тусжээ. Тэйт нь өмнө нь мэргэжлийн кикбоксын тамирчин байсан бөгөөд сүүлийн жилүүдэд цахим орон зайд баячуудын амьдралын хэв маяг, амжилтад хүрэх арга барил зэрэг сэдвээр контент бүтээж дэлхий дахинд танигдсан нэгэн юм.

Крипто зах зээлийн тогтворгүй байдал, ялангуяа дериватив арилжааны өндөр эрсдэлийг энэхүү үйл явдал дахин санууллаа. Тэйт өөрийн сошиал сувгуудаар крипто зах зээлийг идэвхтэй сурталчилдаг ч, түүний бодит арилжааны үр дүн эсрэгээрээ сөрөг үзүүлэлттэй байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Хөрөнгө оруулагчид ийм төрлийн өндөр эрсдэлтэй арилжаанд оролцохдоо маш болгоомжтой байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.