Энтони Бурдейн бол дэлхий даяар аялах дуртай, хоолны тухай ном бичдэг, телевизийн нэвтрүүлэг хөтөлдөг Америкийн алдартай тогооч, зохиолч байсан юм. Түүний амьдрал, ажил үйлс нь олон хүнийг хоолны соёл, аялал жуулчлалаар дамжуулан дэлхийг танин мэдэхэд урам зориг өгсөн билээ. Харамсалтай нь тэрээр 2018 онд амиа хорлосон юм.

Тэгвэл түүний гал тогооны ертөнцөд хөл тавьж байсан эхэн үеийн амьдралыг харуулсан “Тони” нэртэй кино ирэх наймдугаар сард нээлтээ хийхээр болжээ. Киноны гол дүрд Доминик Сесса тоглосон байна. Трэйлэрээс харахад залуу Энтони Бурдейн Нью-Йоркийн нэгэн зоогийн газарт ажиллаж, гал тогооны нарийн ширийн зүйлийг суралцаж, өөрийн гэсэн орон зайг бий болгох гэж хичээж буй дүр зураг харагдана.

Кинонд түүний залуу насны хүсэл мөрөөдөл, гал тогооны сорилтууд, амжилтын төлөөх тэмцлийг харуулах болно. Мөн түүний донтолттой хэрхэн тэмцэж байсан тухай ч гарна гэсэн шүүмжлэлүүд бий. Энэхүү кино нь Энтони Бурдейнийг хүндэтгэн дурсаж, түүний амьдралын эхэн үеийн сонирхолтой түүхийг дэлгэн үзүүлэх зорилготой юм. Киноны трэйлэр цацагдсанаар үзэгчдийн дунд хүлээлт ихээхэн үүсгээд байна.