Financial Samurai нэртэй хувийн санхүүгийн платформ хөтлөгч нэгэн эрхэм өөрийн амьдралд тохиолдсон нэгэн сургамжтай түүхийг хуваалцсан нь олон хүний анхаарлыг татаад байна. Тэрээр эцэг эхтэйгээ ойр амьдрахыг хүсдэг гол шалтгаанаа тэдэнд тулгардаг, яаралтай бус боловч жижиг асуудлуудыг шийдвэрлэхэд нь туслах гэж тайлбарлажээ.

2023 онд эцэг эхийнхээ гэрт зочлох үедээ тэрээр гал тогооны тааз нь цоорсон, тэрхүү цоорхойн доор шалан дээр нь даавуу тавьсан байхыг олж харжээ. Тэрээр эцэг эхээсээ энэ талаар асуухад аав нь тэнд гоожсон ус байгаа гэж хариулсан байна. Хэдийгээр асуудал илэрхий байсан ч тэр үед ямар нэгэн яаралтай арга хэмжээ аваагүй байна.

Энэхүү тохиолдлоос үүдэн тэрээр 120,000 долларын алдагдал хүлээсэн гэдгээ өгүүлжээ. Тэрээр "Үйлдэл хийхгүй байхын хүч" буюу аливаа жижиг асуудлыг хойш тавьж, хүлээснээс болж гарч болох санхүүгийн эрсдэлийн талаар өөрийн туршлагаасаа хуваалцсан нь энэ юм.