Дэлхийн поп хөгжмийн од, дуучин Бритни Спирс дахин олны анхааралд өртлөө. Тэрээр Лос-Анжелесийн хурдны зам дээр явж байхдаа өөрийн G-Wagon автомашинаасаа дээд биеэ гарган, аюултай байдалтайгаар зорчиж байсан нь гэрэл зурагт үлджээ.

Энэхүү үйлдэл нь түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр баривчлагдсанаас хойш хэдхэн сарын дараа гарч байгаа юм. Гэрэл зураг болон дүрс бичлэгээс харахад дуучин бүсгүй хурдны зам дээр явж байхдаа биеийнхээ талыг цонхоор гаргасан байдалтай харагджээ.

Өдгөө нийгмийн сүлжээ болон хэвлэлүүдээр түүний энэхүү эмх замбараагүй гэж тодорхойлогдох болсон үйлдлүүд нь шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг ихээхэн татаж байна.