Инээдмийн жүжигчин Лернмор Жонаси хүндхэн сорилттой тулгарчээ. Тэрээр “Арслан хаан” (The Lion King) хүүхэлдэйн киноны “Circle of Life” дууны хэсгийг өөрийн тайзны үзүүлбэр дээрээ хошигнон орчуулж хүргэснийхээ төлөө шүүхэд дуудагдсан байна.

Жүжигчин залуугийн эсрэг 27 сая доллар нэхэмжилсэн уг нэхэмжлэлийг тэрээр “үндэслэлгүй” хэмээн үзэж байгаа аж. Лернмор Жонаси энэхүү нэхэмжлэлийг эсэргүүцэж, шүүхийн зардлаа нөхөн төлүүлэхээр зорьж байна.

Одоогоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд жүжигчин эр өөрийн байр сууриа хамгаалан ажиллаж байна.