Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдо алдарт дуучин Кэти Перригийн шинэ уран бүтээлийг олон нийтийн сүлжээнд сурталчлахад тусалсан сонирхолтой бичлэг цахим орчинд анхаарал татаж байна.
Поп од Кэти Перри өөрийн шинэ дуу болох “Watch it Burn”-ийг сурталчлах зорилгоор TikTok платформд зориулсан хөгжилтэй бичлэг хийжээ. Энэхүү бичлэгт Канадын улс төрийн зүтгэлтэн Жастин Трюдо болон бусад найзууд нь хамтдаа оролцсон байна.
Бичлэгт Трюдо болон дуучин бүсгүй найзуудынхаа хамтаар хөгжилтэй хэмнэлд тааруулан үсэрч, бүжиглэж байгаа дүрслэгдсэн байна. Энэхүү үйлдэл нь дуучны шинэ дууг олон нийтэд таниулах нэгэн хэлбэр болж байгаа бөгөөд олон нийтийн сүлжээгээр хурдтай тархаж байна.