Төв Америкийн тогтворгүй бүс нутагт олон арван жилийн турш тайван бүс гэгдэж ирсэн Коста-Рика улс мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажлыг өөрийн гол зорилтуудын нэг болгоод байна.

Энэхүү хатуу бодлогынхоо хүрээнд тус улс хөрш Сальвадор улсын туршлагаас санаа авчээ. Тодруулбал, Лхагва гарагт Ерөнхийлөгч Лаура Фернандес шинэ мега шоронгийн нээлтийг хийсэн байна.

Уг байгууламж нь Сальвадорын Ерөнхийлөгч Найяб Букелегийн аюулгүй байдлын бодлогын бэлгэ тэмдэг болсон Терроризмыг хорих төвийг (CECOT) дуурайлган барьсан хувилбар юм. Ерөнхийлөгч Найяб Букелегийн хэрэгжүүлсэн энэхүү хатуу стратеги нь тус улс дахь хүн амины гэмт хэргийн гаралтыг бууруулж чадсан туршлагатай ажээ.