Дэлхийн кино урлагийн шилдэг жүжигчдийн нэг, Оскарын шагналт Энтони Хопкинс шинэ уран бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзахаар бэлтгэж байна. Тэрээр өөрийн зохиосон хөгжмийн бүтээлүүдээ багтаасан "Life Is a Dream" цомгоо гаргахаар Decca Classics хөгжмийн компанитай гэрээ байгуулсан байна.

Уг цомгийн хөгжмийг удирдаач Густаво Дудамель удирдан тоглуулжээ. Жүжигчин Энтони Хопкинсын хувьд энэ нь түүний хөгжмийн салбарт хийж буй томоохон алхмуудын нэг болж байна.