Сербийн нийслэл Белград хот дахь Израилийн элчин сайдын яамыг хамгаалж байсан цагдаагийн тусгай тасгийн алба хаагч руу хутгатай этгээд халдсан хэрэг гарсан байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр уг халдлага лхагва гаргийн шөнө дундын дараахан болжээ. Халдлага үйлдэгч нь хоёр хутгатай байсан бөгөөд цагдаагийн ажилтан хариу арга хэмжээ авч, түүнийг буудан хөнөөсөн байна. Халдлага үйлдсэн этгээд нь насанд хүрээгүй хүн байсныг албаныхан мэдээлэв.

Сербийн Дотоод хэргийн сайд Ивица Дачич уг явдлыг "террорист халдлага" гэж үзэж байгааг мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан тус улс терроризмын аюулын зэрэглэлийг хамгийн дээд түвшинд хүргэж, гол байршлууд дахь цагдаагийн хамгаалалтыг нэмэгдүүлжээ.