Дэлхийн поп од Тейлор Свифт болон Америкийн хөлбөмбөгийн тамирчин Трэвис Келси нарын хуримын ёслолтой холбоотой мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Нью-Йорк хотын захирагч Зоран Мамданигийн мэдээлснээр, алдарт хос Нью-Йорк хотын төвд хуримын ёслолоо хийх зөвшөөрлийн төлбөрт 160,000 гаруй ам.доллар төлжээ.

Нью-Йорк хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй бүсэд хуримын ёслолоо зохион байгуулах нь ийнхүү өндөр өртөгтэй байгаа нь олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Алдартнуудын хувьд хотын төвд ийм хэмжээний төлбөр төлж, хуримын зөвшөөрөл авсан нь тус хотын үйлчилгээний нөхцөл болон хураамжийн талаарх сонирхолтой баримт болон үлдэж байна.