Дэлхийн алдарт дуучин Тейлор Свифт болон тамирчин Трэвис Келси нар Нью-Йорк хотын "Мэдисон Сквер Гарден" ордонд хуримын ёслолоо хийсэн билээ. Энэхүү ёслолын үеэр хотын төвийн хэд хэдэн гудамжийг хаасантай холбогдуулан олон нийт болон зарим улс төрчид шүүмжлэлтэй хандаж, цагдаагийн байгууллага болон татвар төлөгчдийн мөнгийг нөхөн төлөхийг шаардаад байсан юм.

Нью-Йорк хотын захирагч Зоран Мамдани энэ асуудлаар тайлбар хийхдээ, Тейлор Свифт хотын захиргаанаас гудамж хаах зөвшөөрөл авахын тулд 160,000 гаруй ам.доллар төлсөн болохыг баталлаа. Мамдани хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, дуучин бүсгүй уг арга хэмжээ болон түүнтэй холбоотой үйл ажиллагааны зардлыг бүрэн төлж барагдуулсан гэдгийг онцолсон байна.

Хотын захирагчийн мэдээлснээр, тус зөвшөөрөл нь ёслол болохоос ердөө хэдхэн хоногийн өмнө эцэслэгдэн батлагджээ. Тейлор Свифт болон Трэвис Келси нар өнгөрсөн наймдугаар сард сүй тавьснаа зарлаж байсан бөгөөд энэ сард Нью-Йорк хотноо олон алдартан оролцсон томоохон ёслол зохион байгуулсан юм.