Дэлхийн томоохон энтертайнмент компаниудын нэг Disney «Black Friday»-ийг угтан шинэ болон тодорхой шалгуур хангасан эргэн ирж буй хэрэглэгчдэд зориулсан томоохон хямдралаа зарлалаа.

Энэхүү хөнгөлөлтөөр зар сурталчилгаатай Disney+ ба Hulu багцыг 12 сарын турш сарын $4.99 ам.доллароор ашиглах боломжтой болжээ. Энэ нь ердийн $12.99 үнээс 62 хувиар хямдарсан дүн юм. Харин жилийн хугацаа дууссаны дараа үнэ ердийн түвшинд буюу сарын $12.99 болох аж.

Сурталчилгаагүй буюу премиум багцыг сонгохыг хүссэн хэрэглэгчид 12 сарын турш сарын $14.99 (ердийн үнэ нь $21.99 байсан) төлж 32 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Премиум хувилбар нь ямар ч сурталчилгаагүйгээс гадна ухаалаг утас болон таблет дээрээс сонгогдсон кино, цувралуудыг татан авч үзэх давуу талыг олгодог. Энэхүү хязгаарлагдмал хугацааны хямдрал нь 11 дүгээр сарын 30-ны Даваа гарагт дуусна.

Багцад юу багтаж байгаа вэ?

Disney+ болон Hulu багц нь алдартай цуврал, уран сайхны кинонуудыг багтаадаг бөгөөд үүнд *Percy Jackson and the Olympians*, *VisionQuest*, *Only Murders in the Building*, *The Secret Lives of Mormon Wives: Orange County*, *The Devil Wears Prada 2*, *Toy Story 5*, *The Bear*, *Avengers Endgame: Encore* зэрэг багтаж байна. Мөн *ESPN College GameDay*, коллежийн хөлбөмбөгийн тоглолтууд багтдаг бөгөөд 2027 оны хоёрдугаар сард болох Super Bowl LXI-ийн албан ёсны шууд дамжуулалтыг Disney+ хүргэх аж.

Үүнээс гадна хөгжим сонирхогчдод зориулсан Taylor Swift: The Eras Tour, Olivia Rodrigo, Billie Eilish, Oasis, The Beatles болон Elton John зэрэг алдартнуудын тоглолт, баримтат төслүүд багтсан байна. Уг үйлчилгээ нь Apple, Android, төрөл бүрийн ухаалаг зурагт болон веб хөтчүүд дээр ажилладаг.