Хөгжмийн салбарын томоохон төлөөлөгчид болох RIAA буюу Америкийн дуу бичлэгийн үйлдвэрлэлийн холбоо болон бусад компаниуд хиймэл оюунаар (AI) бүтээгдсэн хөгжмийн бүтээлүүдийг таних шинэ аргачлалыг санал болгож байна.
Энэхүү санаачилгын хүрээнд хиймэл оюунаар үүсгэсэн дуу, хөгжимд тусгай шошго байршуулах юм. Энэ нь сонсогчдод тухайн бүтээл хүнээс гаралтай эсвэл хиймэл оюуны тусламжтай бүтээгдсэнийг шууд ойлгох боломжийг олгох зорилготой ажээ.
RIAA болон холбогдох компаниудын зүгээс энэхүү алхмыг ил тод байдлыг хангах хамгийн оновчтой бөгөөд өргөжүүлэх боломжтой арга зам хэмээн тодорхойлж байна. Ингэснээр хөгжмийн зах зээл дээрх хиймэл оюуны хэрэглээг илүү тодорхой болгох юм.