Технологийн томоохон компани болох Apple 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан "Pro and Tell" арга хэмжээнийхээ үеэр хэрэглэгчдийн дунд удаан хугацаанд яригдаж, хүлээгдэж байсан мэдрэгчтэй дэлгэцтэй MacBook Pro загвараа албан ёсоор танилцууллаа.

Энэхүү шинэ зөөврийн компьютер нь MacBook Pro with PROLED XDR Display нэртэйгээр гарч байгаа бөгөөд суурь загварынх нь үнэ 2,899 ам.доллароос эхэлж байна. Хэрэглэгчид урьдчилсан захиалгын хугацааг хүлээлгүйгээр одоо шууд худалдан авах боломжтой юм.

Шинэ MacBook Pro нь 14 инч болон 16 инчийн сонголттойгоор худалдаанд гарч байгаа бөгөөд Apple-ийн M5 Pro болон M5 Max чипүүдээр тоноглогджээ. Мөн уг төхөөрөмжийн үзүүлэлтийг 128GB хүртэлх шуурхай санах ой (RAM) болон 16TB хүртэлх багтаамжтайгаар сонгон авах боломжтой аж.