Дэлхийн поп хөгжмийн од, реппер Bad Bunny-ийн хуучин найз бүсгүй Карлиз Де Ла Круз Эрнандес дуучны бүтээлүүдтэй холбоотой маргаанд нэгэн чухал алхам хийлээ. Тодруулбал, тэрээр Bad Bunny-ийн “Un Verano Sin Ti” цомогт багтсан “Dos Mil 16” дуунд ашиглагдсан хоолойн бичлэгтэй холбоотой нэхэмжлэлээ үргэлжлүүлэх боломжтой болсон байна.

Маргаан үүсгээд буй гол зүйл нь уг дуунд сонсогддог “Bad Bunny baby” гэх хэллэг юм. Карлиз Де Ла Круз Эрнандес нь өөрийн хоолойн бичлэгийг зөвшөөрөлгүйгээр дуундаа ашигласан гэж үзэн хуулийн дагуу гомдол гаргаад байсан билээ. Шүүхээс түүнийг энэхүү нэхэмжлэлээ үргэлжлүүлэн хэлэлцүүлэх эрхтэй гэж үзсэнээр хэрэг цаашид үргэлжлэхээр боллоо.