АНУ-ын Остин хотын Зилкер паркт болж буй Austin City Limits Festival 2026 хөгжмийн наадмын үеэр Британийн дуучин Charli XCX үзэгчдэд гэнэтийн бэлэг барилаа. Тэрбээр аравдугаар сарын 9-ний баасан гарагт өөрийн үндсэн тоглолтын үеэр тайзан дээр дуучин Тинашег (Tinashe) урьж гаргасан байна.

Энэхүү гэнэтийн үзүүлбэрийн талаарх сэжүүрийг тухайн өдөр нь Тинаше өөрийн Instagram Stories-доо хуваалцсан байжээ. Тэрбээр Charli XCX-тэй хамт тайзны ард тэдний 2015 оны хамтарсан бүтээл болох “Drop That Kitty” дуун дээр бүжиглэж буй бичлэгээ нийтэлсэн байна.

Тайзан дээр Тинаше өөрийн шинэ цомог болох Popstar-ын “Nobody Wanna Dance Anymore” дуугаа анх удаа амьдаар дуулж сонирхуулснаас гадна “Melatonin” бүтээлээ толилуулсан юм. Түүний Popstar цомог нь аравдугаар сарын эхээр Billboard 200 чартын 6-р байранд бичигдсэн нь түүний карьер дахь хамгийн өндөр амжилт болоод байна.

Charli XCX болон Тинаше нар өмнө нь 2015 онд Ty Dolla $ign-тай хамтран “Drop That Kitty” дууг гаргаж байсан бол 2024 онд “B2B” дууны ремикс дээр дахин хамтарч байв. Charli XCX мөн наадмын эхний долоо хоногт өөрийн хамтрагч Трой Сиваныг урьж оролцуулж байжээ.