Анх 2012 онд дэлгэцнээ гарч байсан HBO сувгийн алдарт “Girls” цуврал бараг 15 жилийн дараа таван ангит хязгаарлагдмал үргэлжлэлээр эргэн ирэхээр болжээ.

Энэхүү үргэлжлэл төслийг тус цувралын зохиогч бөгөөд гол дүрийн жүжигчин Лина Данхэм (Lena Dunham) ахлан ажиллаж байгаа аж. Мөн цувралын гол дүрүүд болох Ханна (Лина Данхэм), Марни (Эллисон Уильямс), Жесса (Жемима Кёрк), Шошанна (Зося Мамет) нар дөрвүүлээ өөрсдийн дүрээ дахин бүтээхээр болсон байна.

Зургаан улирлын турш гарч, 2017 онд өндөрлөсөн тус бүтээл нь залуу насны алдаа оноо, харилцаа, ажлын гарааны бодит амьдралыг харуулдгаараа онцлог байсан юм.