Дэлхийн алдарт метал хөгжмийн Metallica хамтлагийн 1997 онд гаргасан 'ReLoad' цомог нь шинэчилсэн хувилбараар дахин худалдаанд гарч, Billboard-ын чартуудад өндөр амжилт үзүүлж байна.

Billboard-ын мэдээлснээр, тус цомог нь 'Top Hard Rock Albums' жагсаалтыг тэргүүн байрт бичигдсэн байна. Үүнээс гадна 'Top Album Sales' зэрэг бусад таван төрлийн чартад эхний 10 байранд багтжээ.

Metallica нь дэлхий даяар олон сая цомог борлуулсан, метал хөгжмийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг юм. Энэ удаагийн амжилт нь тэдний хөгжмийг сонирхогчдын дунд 'ReLoad' цомог хэчнээн хүчтэй хэвээр байгааг харуулж байна.