Биткойн хакердах сорилтыг зохион байгуулагч уг сорилт амжилттай тайлагдсаныг хүлээн зөвшөөрлөө. Аюулгүй байдлын судлаач PHP хэлний ноцтой эмзэг байдлыг бодитоор ашиглаж (exploit) болохыг нотолсноор уг сорилтыг давсан байна.
Хэдийгээр хакердах явцад түрийвчний (wallet) алдаа гарсан ч зохион байгуулагч уг шийдлийг тооцон хүлээн авчээ.
Гэсэн хэдий ч энэхүү олдсон системийн цоорхой, сул талыг хэн бодит засвар болгон системүүдэд нэвтрүүлэх вэ гэдэг илүү төвөгтэй асуулт нээлттэй хэвээр үлдсэнийг мэдээллээ.