1980-аад болон 1990-ээд оны үеийн олон алдартай инээдмийн кинонуудаараа танигдсан жүжигчин Питер Ван Норден 75 насандаа таалал төгссөн тухай TMZ агентлаг мэдээллээ.
Түүний эхнэр Вендигийн мэдээлснээр, жүжигчин эр Өмнөд Калифорни дахь асрамжийн газарт пүрэв гарагт амгалан тайван байдлаар хорвоог орхисон байна. Питер Ван Норден нь «Police Academy» зэрэг тухайн үеийн хит инээдмийн кинонуудад дүрээ мөнхөлсөн урт хугацааны карьертай жүжигчин байв.