Панк рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг The Linda Lindas хамтлаг удахгүй шинэ цомгоо сонсогчдодоо хүргэх гэж байна. "Gotta Get Out" нэртэй энэхүү шинэ цомог нь наймдугаар сарын 28-нд албан ёсоор худалдаанд гарах юм.

Тус хамтлаг шинэ цомогтоо төгс бус байдлыг хүлээн зөвшөөрч, түүнийг илэрхийлэхийг зорьжээ. Мөн уг цомогт багтсан "Closer" дуун дээр алдартай дуучин Hayley Williams хамтран ажилласан байна. Hayley Williams нь Америкийн алдарт Paramore хамтлагийн гоцлол дуучин юм.

Хамтлагийн шинэ уран бүтээлүүд хэрхэн бүтэж, ямар өнгө аясыг агуулсан нь ирэх сард тодорхой болох бөгөөд шүтэн бишрэгчид нь тэдний шинэ цомгийг хүлээж байна.